ЭМЯ-ны эмнэлгийн бодлогын хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох: Гуравдугаар сард хүндэвтэр хүний тоо 70 байсан бол одоо 237 болж өссөн. Хүнд хүмүүстэй ажиллах эмнэлгийн ажилчид, хөнгөн хүмүүстэй ажилладгаас 2-3 дахин нөөцөөр нэмэгддэг. Эрчимт эмчилгээний тасагт эмчилгээний 6 оронд 7-9 хүн ажилладаг. Харин энгийн эмчилгээний 30-40 оронд 5-6 баг ажиллах бололцоотой байдаг. Тохиолдлын тоо нэмэгдэх хэрээр эмнэлгийн хүний нөөцийн хангамж сулрах төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна