Б.Баатар: Би зодоон болсны дараа очиж Э.Энхбатыг түргэний машинд өргөлцөж оруулж өгөөд явсан

Н.Мижидмаа
2021/04/03

Өчигдөр орой МУ-ын өсөх идэр начин Э.Энхбат бусдад зодуулж ГССҮТ-д хүргэгдсэн.  Хохирогч начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэгтэй бид уулзаж нөхцөл байдлыг тодруулахад олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт нөхрөө зодуулсан гэдгийг хэлж байсан юм.  Э.Энхбатын биеийн байдал маш хүнд ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Н.Түвшинбаярыг Интермед эмнэлгээс саатуулж ХУД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр шалгаж байгаа юм.

Тухайн хэрэг гарсан газарт Булган аймгийн ИТХ-ын дарга нар байсан бөгөөд зарим эх сурвалжууд Хэро Энтэртайментийн захирал Б.Баатарыг байсан, Н.Түвшинбаярыг машинд нь суулгаад авч явсан гэх мэдээлэл бий. 

Бид энэ асуудлаар Хэро энтэртайментийн захирал Б.Баатараас мэдээллийг тодрууллаа.

Б.Баатар:  "Э.Энхбат, Н.Түвшинбаяр хоёр, хоёулаа миний дүү. Би зодоон болсны дараа 22:00 цагийн үед очсон. Тухайн болсон арга хэмжээнд нь оролцоогүй. Э.Энхбатыг түргэний машинд өргөлцөж оруулж өгөөд явсан. Би Н.Түвшинбаярыг машинд нь суулгаад авч явсан гэдэг ташаа мэдээлэл" гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 16 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 21 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2025/07/04
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04