Тодруулга: Интермэд эмнэлгийн эмчийн тодорхойлолтоор Н.Түвшинбаярыг саатуулсангүй

Н.Мижидмаа
2021/04/03

Өчигдөр орой /2021.04.02/ МУ-ын өсөх идэр начин Э.Энхбат бусдад зодуулж ГССҮТ-д хүргэгдсэн. Хохирогч начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэгтэй бид уулзаж нөхцөл байдлыг тодруулахад олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт нөхрөө зодуулсан гэдгийг хэлж байсан юм. 

Уг хэрэгтэй холбогдуулж олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг Интермед эмнэлэгт байхад нь цагдаагийн байгууллагаас саатуулж ХУД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст байцаалт авсан. Улмаар Н.Түвшинбаярыг цагдаагийн байгууллагаас 72 цагийн хугацаатай цагдан хорихоор болоод байсан. Харин түүнийг тархиндаа гэмтэлтэй гэх эмчийн дүгнэлтээр  Интермед эмнэлэг рүү буцаан явуулжээ. 

Энэ асуудалтай холбогдуулан Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Н.Пүрэвсүхээс мэдээллийг тодрууллаа.

Тэрбээр “Н.Түвшинбаярыг иргэн Э.Энхбатын эрх чөлөөнд халдаж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр 48 цаг цагдан хорих саналыг цагдаагийн байгууллагаас Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Харин Нийслэлийн Прокурорын газрын жижүүрийн Прокурор Интермед эмнэлгийн эмч н.Төмөр-Очирын дүгнэлтээр хорих шаардлагагүй гэж үзсэн. Тодруулбал Н.Түвшинбаяр нь толгойдоо зургаан оёдол тавиулсан, тархины хавантай учир 72 цагийн хугацаатай эмнэлгийн хяналтад байх ёстой гэж дүгнэсэн учир Интермед эмнэлэг рүү явуулсан" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 4 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 6 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 7 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 8 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 9 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 10 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 10 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 11 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 12 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 13 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05