Д.Сумъяабазар: Байгаль орчныг бохирдуулсан "Энигма" компанийг шүүхэд өгнө

Н.Мижидмаа
2021/04/05

Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн цахим хуудастаа "Байгаль орчныг бохирдуулсан, газрын төлбөр төлөөгүй, их хэмжээний газрыг хөрсний доройтол, байгаль орчны бохирдолд оруулсан гэдэг үндэслэлийг хууль зүйн талаас нь гаргаж, "Энигма" компанийг шүүхэд өгнө. Энэ компаниас айгаад байх шаардлага байхгүй. Үүнээс цаадахтай ч уул уурхайд үзэж явсан юм. Төр юмаа мэддэг байх ёстой. Дархан цаазат Богд уул ийм байгаа нь нүдний булай. Айж, ичих юм байхгүй. Төр, хотын захиргаа хийх ёстой зүйлээ хийнэ, стандартаа тогтооно. Нийтийн эдэлбэр газрын төлөө, нийтийн төлөө бүх хүчээ зориулж, ажлаа хийх ёстой. Эргэлзэх, эмээх зүйл байхгүй. Шийдвэртэй арга хэмжээ авна. Компанид нь, БОАЖЯ-нд мэдэгдэл хүргүүлнэ. Шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаар, УИХ-аар оруулж шийдвэрлүүлнэ" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 12 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 14 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 15 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 15 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 20 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 20 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08