Н.Алтанхуяг: Д.Ганзориг гэдэг хүний ярьж байгаа хандлагаас харахад энэ арми явахгүй юм байна

Н.Мижидмаа
2021/04/06

Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэргийн асуудлаар Хүний эрхийн дэд хороо хуралдаж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Г.Сайханбаяр, Д.Ганзориг гэдэг хоёр хүний ярьж байгаа  хоорондоо их зөрүүтэй юм. Д.Ганзоригийн ярьж байгаа хандлагаас харахад энэ арми өөдлөхгүй ээ. Энэ чинь хүний хандлагын асуудал шүү дээ. Сэтгэл зүйн зөвлөгөө өгнө цэргүүдийг цагдаагаар хянуулна гэж ямар олон солиотой юм яриад байгаа юм. Сүүлийн 20 жилд хичнээн гэмт хэрэг гарчихаад байгаа юм.  Хүн гэмтээгээд, дарамтлаад, хүн алсан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэсэн юм. Би хоёр ч жишээ мэднэ. Өчнөөн олон аав, ээж, хохирчихоод байна. Ийм асуудлыг нэг удаагийн яриа, шоу маягийн юм хийгээд өнгөрөөмөөргүй байна. Энэ салбарт томхон өөрчлөлт хийхийн тулд өмнө нь ийм юм хийсэн хүмүүс ямар хариуцлага, шийтгэл хүлээлгэсэн гэдгээ тодорхой болгомоор байна. Хүнийг дэглээд байгаа хүмүүсийг шорон, гянданд нь явуулах хэрэгтэй. Д.Ганзориг оо, чи хандлагаа өөрчлөхгүй бол зэвсэгт хүчин явахгүй юм байна. Мөнгө төгрөг, орон тоо, байшин сав ярина. Тэр бага дарга хүн зодоход мөнгө төгрөг, байшин сав ямар хэрэгтэй юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 13 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 15 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 16 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 16 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 21 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 21 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08