“Хэнтий орон сууц” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулагдлаа

Н.Мижидмаа
2021/04/07

Хэнтий аймгийн ард иргэдийг хямд төсөр үнэтэй, орон сууцаар хангах зорилгоор “Хэнтий орон сууц” аж ахуйн тооцоот орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг аймгийн Засаг даргын санаачилгаар байгууллаа. Ингэхдээ орон сууцад орох иргэд, төрийн албан хаагчдын хүсэлт, тэдний амьжиргааны эх үүсвэр дээр хийсэн судалгаанд суурилан боловсруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх үйлдвэрийн газрыг байгуулсныг аймгийн Засаг дарга дуулгалаа.

Үйлдвэрийн газар ажилласнаар ажлын байрыг нэмэгдүүлэх, аймгийн ард иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах, зах зээлийн үнээс хямд үнээр, урьдчилгаа төлбөргүй орон сууцаар хангах, орон нутгийн төсвөөр орон сууц барих зорилгыг дэвшүүлж, орон нутгийн ажилчдаа барилгын салбарт ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж байна. Удахгүй төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг зарлах юм байна.

Эхний ээлжид талын язгууртан хороололд 3 корпус, 100 шахам айлын орон сууцыг орон нутгийн төсвөөр барин ашиглалтад оруулна гэж эх сурвалж мэдэгдлээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 14 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 15 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 16 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 16 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 21 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 21 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08