2021/04/14
USD 2,811

34 удаагийн дуудлагаар 24 иргэний амь насыг авран хамгаалжээ

Н.Мичидмаа
2021/04/07

НОБГ-ын Нийслэлийн Аврах анги-105-ын  аврагчид энэ оны нэгдүгээр улиралд 34 удаагийн аврах ажиллагааны дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 24 иргэний амь насыг авран хамгаалжээ.  Дийлэнх хувийг зам тээврийн осол, цогцос гаргах, өндрөөс аврах ажиллагааны дуудлага эзэлж байна.

 Аврах ажиллагааны дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38,1 хувиар буурлаа гэж НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна