Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдөр ажиллана

Н.Мижидмаа
2021/04/07

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд иргэдээс нийт 396 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.41 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 53 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 35 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 128 буюу 32.3 хувийг машин ачилт, 93 буюу 24.2 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлж байна. 

Энэ долоо хоногоос 18-аас дээш насныхныг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.

-Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдрүүдэд ажиллах уу?

-Амралтын өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд ажиллана.

-Ямар бичиг баримттай очих вэ?

-Та иргэний үнэмлэхээ авч очно.

-Дархлаажуулалт хийлгэх дарааллын талаар мэдээлэл өгөхгүй юү?

 -Вакцин хийлгэхээр ирэхдээ дулаан хувцаслана.

  1. Дархлаажуулалтын цэгт очоод бүртгэлээ хийлгэнэ.
  2. Эрүүл мэндийн асуумж бөглөж, даралтаа үзүүлнэ. /Даралт ихэссэн тохиолдолд заавал даралтын эмээ ууж буулгасан байна./
  3. Вакцинаа хийлгэнэ.
  4. Вакцин хийлгэсний дараа 15-30 минут сууж биеийн байдлыг ажиглана.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 3 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 5 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 8 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04