Ерөнхийлөгчийн хоригийг хоёр шалтгаанаар хүлээн авах боломжгүй гэж үзэв

Н.Мижидмаа
2021/04/07

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.07/ 15 цаг 15 минутад 63,2 хувийн ирцтэйгээр эхэлж, “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг өчигдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн боловч хэлэлцэж буй асуудлаар холбогдох тодруулгыг хийх шаардлагатай гэдэг үндэслэлээр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах саналыг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15.4-т “Шийдвэрлэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтооно” гэж заасантай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн юм. 

Завсарлагын хугацаа дуусч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энхбаяр, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дараах хоёр үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж тайлбарлав. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 10 гишүүнтэй болно. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд, Цэц 9 гишүүнтэй байна гэж заасан. /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3.1-д "Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно."/ Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Их Хурал өөрөө Үндсэн хууль зөрчих болно.

Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1-д Улсын Их Хурал нь “… дараахь асуудлыг өөрийн онцгойбүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 33, 38 дугаар зүйлд Ерөнхийлөгч болон Засгийн газар нь “… дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, онцгой бүрэн эрх, үндсэн бүрэн эрх гэсэн хоёр ялгамжтай нэр томьёо хэрэглэсэн. Онцгой бүрэн эрхэд Улсын Их Хурал бүрэн эрхээ хэнтэй ч хуваалцахгүй гэсэн утга санаа агуулагдаж байгаа. Тодруулбал, хууль батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Цэцийн гишүүнийг томилох зэрэг хэд хэдэн томилгоо хийх онцгой бүрэн эрхтэй. Эдгээр бүрэн эрхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих байдлаар дамжин орох боломжийг Үндсэн хууль олгоогүй, хэрвээ олговол энэ нь засаглалын хямрал руу түлхэнэ. Улсын Их Хурал ч ялгаагүй Ерөнхийлөгчийн бүрэн эрх рүү орох эрхгүй. Иймд Улсын Их Хурал ба Ерөнхийлөгчийн уг харилцаа Үндсэн хуулийн хүрээнд явагдах ёстой бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулиудад нарийвчилсан заалт оруулах шаардлага байгаа тул Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлэв. 

 

Ингээд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дэмжье гэсэн саналын  томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 13 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 15 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 16 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 16 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 21 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 21 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08