Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 10-наас эхлэн хатуу хөл хорио тогтоох тухай саналаа ЗГ-т танилцуулсан. Харин Ерөнхий сайд хөл хорио тогтоохыг эсэргүүцсэн байр суурьтай байгаа учраас УОК тал бүрээс нь судалж дахин санал оруулахаар болсон байна.
ХӨСҮТ, болон ЭМЯ-наас хөл хорио тогтоохгүй бол эмч ажилчдын ажиллах хүчний нөөц хүндрэлд орж, тохиолдлын тоо 4000-т хүрэх тооцооллыг эрдэмтэд гаргасанг мэдээлэл бүртээ сануулдаг. Тохиолдлын тоо өсөх хэрээр нас баралт ч нэмэгдэж коронавирусын шалтгаант нас баралт 17 болоод байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна