ХХЕГ: Хоёр цэрэг айлаас мотоцикл гуйж аваад гамбир, идэж уух юм авч явсан байна лээ

Н.Мижидмаа
2021/04/09

Говь-Алтай аймагт хоёр цэрэг харуулын даргаа буудаж хөнөөсөн асуудлаар ХХЕГ-аас тайлбар өгч байна.Хил хамгаалах ерөнхий газрийн захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга хошууч генерал Ш.Лхачинжав: " Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214-р ангийн дөрөвдүгээр заставын харуул дээр өнгөрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 18:00 цагт Монгол улсын хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нарын бүрэлдэхүүнтэй  манаанд үүрэг гүйцэтгээд хилийн харуул дээр ирэх явцад хэрэг гарсан. Харуулын дарга манаагаа тосч авч буу шалгаж байрлуулдаг журамтай. Ингээд байрлуулах үед манааны бүрэлдэхүүн урдаас нь зэвсэг хэрэглэж харуулын даргын амь насыг хөнөөгөөд харуулын байрыг орхиод явсан мэдээллийг авсан. Говь Алтай аймгийн цагдаа болон тагнуулын байгууллага ангийн бүрэлдэхүүнтэй ажиллаж хоёр цэргийн араас мөрдөж байна. Ангиас 50 орчим км-т Хонхор гэдэг газарт мотоциклоо орхиод цааш явсан мөрийг илрүүлээд мөшгөж байна. Харуул дээр хоёр цэргийн алба хаагч үлдсэн. Энэ дөрвөн алба хаагч нь өнгөрсөн оны аравдугаар сард татагдсан цэргүүд бөгөөд манаанд явж ирсэн хоёр цэрэг ийм үйлдлийг хийсэн гэсэн мэдээлэл өгсөн. Үлдсэн хоёр цэргийн мэдээлснээр ямар нэг дарамт шахалт байгаагүй. Харуулын дарга харин ч цэргүүдтэй хүнлэг харьцдаг байсан гэсэн.Амиа алдсан алба хаагч эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байсан. Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х, нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар юм. Алтай сумын М гэдэг айлд ороод мотоциклыг нь гуйж аваад идэж уух юм аваад явсан байна" гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 15 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 16 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 17 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 17 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 22 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 22 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08