ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Анхнаасаа ЭМЯ болон ХӨСҮТ-ийн байр суурь 28 хоногоор бүх нийтийн бэлэн байдалд шилжих ёстой гэсэн байр суурьтай байсан. 28 хоног бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байж голомтоо хумьж, тохиолдлын тоогоо багасгана. Тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотой нас баралт нэмэгдэж байна. Магадгүй хөл хорио дууссаны дараа нас баралт нэмэгдэх магадлалтай байна.Одоо гарч байгаа халдварын тохиолдол хөл хорио хорихын өмнөх буюу нууц үеийн шатандаа байсан хүмүүсээс илэрч байна. Гэр бүлийн хзрээнд халдвар авч байгаа хүмүүсийн тоо их байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна