Иргэн Б: Хоёр удаа PCR шинжилгээ өгөхөд эхнийх нь хариу "эерэг", хоёр дахь нь "сөрөг" гарсан

Н.Мижидмаа
2021/04/19

PCR шинжилгээ хоёр удаа өгсөн хүний шинжилгээний хариу эхлээд эерэг, хоёр дахь шинжилгээний хариу нь нэг хоногийн дараа сөрөг гарчээ. Тодруулбал Иргэн Б нь СБД-ийн 31 дүгээр сургууль дээр хоёр удаа PCR шинжилгээ өгөхөд дөрөвдүгээр сарын 13-нд хариу нь эерэг гарсан байна. Мөн дөрөвдүгээр сарын 15-нд шинжилгээ өгөхөд 17-ны өдөр хариу сөрөг гарлаа гэж утсанд нь мессежээр иржээ. Халдвар авсан үгүйгээ мэдэхгүй байгаа иргэн Б манай сайтад хандлаа.

Таны хувьд хэзээ шинжилгээ өгсөн бэ?

-Дөрөвдүгээр сарын 13 болон 15-нд хоёр удаа PCR шинжилгээ өгөхөд эерэг, сөрөг гэсэн хоёр өөр хариу гарсан. 

Таниас гэрт нь очиж шинжилгээ авсан юм уу?

-Үгүй, Би СБД-ийн 31 дүгээр сургууль дээр өөрөө очиж хоёр удаа өгсөн.Тэгэхэд дөрөвдүгээр сарын 13-нд өгсөн шинжилгээний хариу 16-нд "эерэг" гарсан. Харин 15-ны өдөр өгсөн шинжилгээний хариу эерэг гарсны маргааш буюу 17-нд "сөрөг" гарсан. 

Эхэлж эерэг гарахад нь тань руу ХӨСҮТ-өөс залгаж хэлсэн үү?

-ХӨСҮТ-өөс огт залгаагүй,хариу нь мессежээр ирсэн.

Хариу нь эерэг,сөрөг аль нь гэдгийг мэдэхгүй,таны хувьд  эргэлзээтэй байна уу?

-Харин аль нь зөв болохыг мэдэхгүй эргэлзээд л байж байна. Өрхийн эмнэлгээс яриад гэртээ байгаарай гэсэн. Удахгүй надаас шинжилгээ авна гэж хэлсэн.

Танд халдварын шинж тэмдэг илэрсэн үү?Биеийн байдал нь ямар байна?

-Үгүй, биеийн байдал гайгүй байна.

Ар гэрийнхэн нь ч юм уу аль нэг хүн нь ойрын хавьтал байсан уу?

- Манай ажлын газрын хүнээс халдвар илэрсэн учраас би өөрөө ойрын хавьтал болоод гэртээ байх хугацаандаа шинжилгээ өгөхөд ийм эргэлзээтэй хариу гарсан.

Шинжилгээний хариугаа эерэг сөрөг аль болохыг нь мэдэхгүй байна гээд ХӨСҮТ рүү залгаж үзсэн үү?

-Залгаж үзээгүй,хорооны эмч л хэд хоногоос дахиад шинжилгээ авна гэртээ байж байгаарай гэсэн. Гэрийнхэн маань бүгд гэртээ тусгаарлагдсан байгаа дүүргээс ирж биднээс шинжилгээ авна гэсэн. 

Бидэнд хандаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 16 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 17 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 18 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 18 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 23 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 23 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08