Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ


ХӨСҮТ-ийн хүчилтөрөгч дамжуулах төв нь өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600м3 хүчилтөрөгч нийлүүлэх хүчин чадалтай, ханган нийлүүлэлт тасалддаг, өндөр даралттай баллоныг зөөвөрлөдөг байсан юм.

Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орсноор өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах,эрчимт эмчилгээний тасаг болон ковидын эмчилгээний өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх боломжтой болжээ.

“ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн хэрэгцээнээс хамаарч жилд 360 орчим сая төгрөгийн зардал гардаг байсан бол халдварын тархвар өсөн нэмэгдэж байгаагаас үүдэж 7 хоногт 30 гаруй сая төгрөгийн зардал гарч байна. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор эдгээр зардлыг хэмнэж, ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой боллоо” хэмээн ХӨСҮТ-ын захирал Л.Баттөр дурдлаа.

ХӨСҮТ нь хоногт 80-120 баллон хүчилтөрөгчийг хэрэглэж, нэг баллоныг 5 цаг цэнэглэж байгаа бол үйлдвэр ашиглалтад орсноор хоногт 160-180 баллон хүчилтөрөгч үйлдвэрлэж, цагт 5-6 баллон давхар цэнэглэж нөөцлөх хүчин чадалтай юм. Мөн шаардлагатай үед бусад эмнэлгүүдийг хүчилтөрөгчөөр хангах боломжтой аж.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 6 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 8 цагийн өмнө
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 8 цагийн өмнө
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 11 цагийн өмнө
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 11 цагийн өмнө
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна Өчигдөр
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно Өчигдөр
Шөнийн автобус үйлчилж байна Өчигдөр
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ Өчигдөр
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно Өчигдөр
Халуун ус хязгаарлана Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна Өчигдөр
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 2026/07/15
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 2026/07/15
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 2026/07/15