Хан-Уул дүүрэг аюулгүй, амар тайван байдал зэрэг 150 үзүүлэлтээр ТЭРГҮҮЛЖЭЭ


"Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2021"-ийг танилцууллаа. Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмждэг.

Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг цуглуулахдаа Улаанбаатар хотын есөн дүүргийг хамарсан түүвэр судалгааг явуулж өрхийн асуулгаар мэдээлэл цуглуулдаг ба  дүүргүүдийн албан ёсны статистик мэдээллийг мөн ашигладаг байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Б.Лакшми “Улаанбаатар хотын хөгжил урагшилж байна уу. Ухарч байна уу гэдгийг тайлангаар харуулдаг. 2017-2019 оныг харьцуулахад дүүргүүдийн индекс урагшилж байсан. Харин 2019-2021 оны буюу энэ удаагийн тайлангийн үр дүнд дүүргүүдийн үйл ажиллагаа ухарсан байна. Өөрчлөлт, бүтээн байгуулалтууд хийгдээгүй байна. Сул гарч буй үзүүлэлтэд эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон асуудал байна. Эдгээрийг нийслэл, дүүргүүдийн түвшинд авч үзэх хэрэгтэй.

Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг 150 үзүүлэлтээр авч үздэг. Аль болох амьдралын чанарыг сайжруулах үзүүлэлтүүдийг оруулдаг. Хотоос алслагдсан байдал нь дүүргүүдийн үзүүлэлтэд нөлөөлөхгүй. Харин давуу тал ч байж болно.

Анхны тайлангийн үзүүлэлтээр Баянгол дүүрэг үзүүлэлтээр тэргүүлж байсан. Сүүлийн хоёр жилийн судалгааны тайланг харахад тус дүүрэг эдгээр үзүүлэлтээсээ ухарч эхэлсэн. Харин Хан-Уул дүүргийн үзүүлэлт сайжирсан. Бусад дүүргүүдтэй харьцуулахад эерэг буюу сайн үзүүлэлт гарсан. Аюулгүй, амар тайван байдал, эдийн засаг, ажилгүйдлийн түвшин буурсан зэрэг сайн үзүүлэлттэй байна.

СУДАЛГААНД СУУРИЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛБАЛ ХӨГЖИХӨД ТУСТАЙ

 ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан: Хөдөөгөөс суурин газар руу нүүх нүүдэл багасахгүй, нэмэгдэж байна. Монголын нийт хүн амын 46 хувь нь нийслэлдээ амьдарч байна.

Улаанбаатар хотод нийтийн тээврээ хөгжүүлэх шаардлага өндөр байна. Мөн дугуйн замыг бий болгох, ногоон байгууламж дутмаг зэрэг асуудал байна. Хүүхэд хүмүүжүүлэх таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Тайлангийн дэлгэрэнгүйг сайтад байршуулна.

Дүүрэг бүрд тулгамдсан таван асуудал, хамгийн сайн ба дутагдалтай 20 үзүүлэлтийг тайлангаар харуулдаг. Судалгаанд суурилж үйл ажиллагаа явуулбал хөгжихөд тустай.

Багахангай дүүрэгт ажлын байрыг нэмэгдүүлэх, гудамжны гэрэлтүүлэг, томоохон худалдааны төвийг нэмэгдүүлэх, иргэдийг чөлөөт цагаа өнгөрөөх газрыг нэмэх зэрэг хэрэгцээ байна.

Сонгинохайрхан дүүрэг нас баралтын хувь бага, орон гэргүй хүмүүсийн тоо есөн дүүргээс хоёрт, гэр бүл салалт бага байна. Нийтийн тээвэр, зам тээврийн зөрчил, амьжиргааны түвшний өсөлт удаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 7 минутын өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 4 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 4 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22