2021/07/27
USD 2,811

Өнөөдөр явуулын зургаа, суурин 20 цэг ажиллаж иргэдийг вакцинжуулна

Н.Мичидмаа
2021/06/24

Нийслэлд өнөөдөр  /2021.06.24/дархлаажуулалтын явуулын зургаа, суурин 20 цэг ажиллана.Энэхүү цэгүүдэд 40 багийн 239 эмч, ажилчид 3,188 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.5 хувь буюу 977,056 нь I тунд, 90.5 хувь буюу 862,847 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 931 жирэмсэн эх, 16-17 насны 7,221 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна