Найрамдал цогцолборын зарим албан хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Н.Мижидмаа
2021/06/24

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын зарим ажилтан, албан хаагчдыг төрийн одон, медалиар шагнасныг өнөөдөр гардууллаа.

Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний 100 жил, Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан олон жилийн хөдөлмөр, зүтгэл, зүрх сэтгэлээ хүүхдийн байгууллагад зориулан ажиллаж байгаа Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын Ахлах арга зүйч Туяагийн Тунгалаг, мөн тус цогцолборын Ахлах удирдагч Дорждэрэмийн Энхээ нарыг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны 137 дугаар зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын үйлчилгээний хэсгийн ажилтан Бүдээгийн Шинэхүү, мөн тус цогцолборын маркетингийн менежер Манийханы Нарангэрэл нарыг “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар тус тус шагнасныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж гардуулан өглөө.

Туяагийн Тунгалаг нь Говь алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Цох сонин, Монголын скаутын холбоо, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор зэрэг хүүхэд залуучуудын байгууллагад 30 гаруй жил ажиллаж байна.

Дорждэрэмийн Энхээ нь 1999 оноос одоог хүртэл Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын ахлах удирдагчаар ажиллаж байгаа бол Бүдээгийн Шинэхүү нь 1995 оноос Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт барилгын засалчин, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна. Манийханы Нарангэрэл нь 2000 оноос эхэлж Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт бүлгийн удирдагч, арга зүйч, менежерээр ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 15 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 17 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 17 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 17 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 23 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 23 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08