“Бид 200 өдөр хөл хорионы дэглэмд ажиллаж, 25 хувь нь хаагдаж хаалгаа бариад байна”

Н.Мижидмаа
2021/06/24

Монголын ресторан зоогийн газрын холбоо ГҮТББ-ын удирдлагуудтай Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагуудтай хамтарсан уулзалтыг хийж байна. 
   Монголын ресторан зоогийн газрын холбоо: 200 өдөр хөл хорионы хаагдсан дэглэмд байлаа, бид маш их алдагдал хүлээж байна. Ресторан, зоогийн газар, кофе шопын 25 хувь нь хаагдаж, 35 хувь нь цомхотгол хийж, зарим хүн ажилгүй болсон. УОК-ын гэнэтийн шийдвэрээс болж алдагдал хүлээж байна. Тодруулбал, түргэн муудах хүнсээ орой нь авчихсан байхад шөнө 22:00 цагт УОК-ын шийдвэрийг танилцуулсан. Энэ мэт гэнэтийн шийдвэрээс үүдэж ашиггүй алдагдал хүлээж, захиалаад авсан хүнсний бүтээгдэхүүн муудаж байна. Нийгмийн аюулгүй байдал чухал, ресторан, зоогийн газар эрсдэлтэйг ойлгож байна. Гэхдээ бид халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад ажилламаар байна. Цөөн тооны газрууд дүрэм, журмаа бариагүй нь алдаа боллоо. Аж ахуй нэгжүүд маань дэглэмээ бариад хэвийн ажилламаар байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 15 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 17 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 17 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 17 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 23 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 23 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08