Өнөөдөр Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол болсон. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаатай зэрэгцэн С.Зоригийн хөшөөний өмнө ''No naadam'' гэх лоозон барьсан иргэд цуглаад байсан юм. Тэгвэл цагдаагийн байгууллагаас "бүртгүүлээгүй цуглаан" хэмээн иргэнийг албадан баривчиллаа. Тодруулбал, тухайн үзэл бодол илэрхийлээд баривчлагдсан иргэн нь С.Эрдэнийн хүү Э.Одбаяр бөгөөд түүнийг СБД-ийн цагдаагийн хэлтэс рүү авч явжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна