Ц.Магалжав:Төсвөөс их зардал гаргаж наадам хийх ямар ч шаардлагагүй, Үндэсний спортын гурван холбоо санхүүжилтээ босгоод наадмаа цомхон хийх боломжтой

Н.Мижидмаа
2021/06/25

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай цөөн хором ярилцлаа.

Удахгүй наадам цахимаар болох шийдвэр ЗГ-с гарлаа. Бэлтгэл ажил хир хангагдаж байна?

-Үзэгчгүй наадам өмнөх жил шиг зохион байгуулах шийдвэр гарч байх шиг байна. Цахим гээд буруу нэрлээд үүнийг нь янз бүрийн хүмүүс цахим барилдаан, цахим морины уралдаан гэж юу байх вэ гээд шүүмжлээд байгаа. МҮБХ наадмын бөхийн барилдааныг олон жил зохион байгуулсан болохоор баг хамт олон, жаяг дэгийн баг наадмын барилдаанаа төвөггүй зохион байгуулна.

Баяр наадмын хууль хэзээ батлагдаж, хэзээнээс хэрэгжихээр байна.

 -МҮБХ 2003 онд батлагдсан баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж, батлах асуудалд ихээхэн ач холбогдол өгч, анхаарлаа хандуулан ажилласан. Энэ 1-р сараас эхлэн хуулийн төслийг нээлттэйгээр гарган бөх сонирхогч, бөх судлаач, бөхчүүд, бөхийн зүтгэлтэнгүүдэд хуулийн төсөлд санал оруулж ажиллах санал гаргасан. Үүний дагуу ч олон санал холбоонд ирсэн. Бид Бага хурал, Их Эе хурлаар энэ бүгдээ хэлэлцэн нэгтгэн Хууль зүй дотоод хэргийн яаманд 2021 оны 04-р сарын 06-ны өдөр, УИХ гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нарт 2021 оны 05-р сарын 18-ны өдөр хуулийн төслөө хүргүүлсэн. Гэвч ковид цар тахал мөн бусад асуудлуудаас болоод УИХ энэ хаврын чуулганаараа хэлэлцэж амжихгүй бололтой. Бид наадмын шинэ хуулиар наадахгүй болсон нь харамсалтай байна

Наадам болохтой холбоотойгоор допингийн асуудал хүнд сэдэв болохоор байна даа. 2019 онд зөрчил гаргасан 2 бөх, 2020 оны 3 бөхийн асуудал мөн аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд допингтой холбоотой бөхчүүд энэ наадамд барилдвал бойкот хийнэ гэсэн байгаа. Энэ асуудал яах вэ?

-Бөхчүүд ч ер нь хүн бүр, бүүр одоогийн улс төрчид хүртэл өөрсдөө тэгш эрх, шударга өрсөлдөөн эрх тэгш байдлыг хүсч, түүнээ дор бүрнээ илэрхийлж байдаг. Допингийн асуудалд хууль нь муу байсанг ашиглаж бөхчүүд зөрчил гаргахад үе үеийн бөхийн салбар хороо гэж түр зуур байгуулагддаг субьект янз бүрээр хариуцлага ноогдуулж ирсэн нь одоогийн энэ их хэл ам, зөрчлийн үндэс. Одоо тэнд ажиллаж байсан хүмүүсийг зөрчил гаргаж хамгаалуулж байсан бөхчүүдээс өөр хэн ч мэдэхгүй, танихгүй. Бөхөд огт хамаагүй хүмүүс төрийн нэрээр наадам зохион байгуулалцаж байна гээд орж ирж үймүүлээд, хожмын хор нөлөө мөн хэл амны үндсийг тавиад алга болцгоодог, тэдэнд ямарч хариуцлага байхгүй, тооцох ч үгүй. 2018, 2019 оны наадмын допингийн асуудлуудыг тухайн үеийн бөхийн салбар хороо арай зөвөөр шийдвэрлэж, зөрчил гаргасан бөхийг 2 жилээр эрхийг хассан. Монгол улс допингийн эсрэг конвенцид нэгдсэн, тэндээс нь итгэмжилэгдсэн лобораторид сорьцоо шинжлүүлдэг. Тэгэхээр энэ байгууллагынхаа дүрэм журмаа л дагах ёстой гэж бодож байгаа. ОУ-ын Допингийн эсрэг байгууллага 2018 оны 3-р сараас зөрчил гаргасан тамирчинд доод тал нь 2 жил, тэгээд 4, давтан бол бүх насаар нь эрх хасна гэсэн журам мөрдөж байгаа. Тэгэхээр зөв шийдвэр гаргахгүй бол энэ наадмын бөхийн бүртгэлээс эхлээд их зөрчил, хүндрэл гарна.

Харин тийм, ОУ-н конвенцид нэгдсэн бол түүнээ дагамаар, гэтэл бөхчүүд допинг хэрэглээд түүнээ өмгөөлж шүүхэд ханддаг

- Манай үндэсний бөхөд үүссэн гажиг зүйл. Бөх допинг хэрэглэлээ, хариуцлага алдлаа гэхэд МҮБХ-нд биш танил тал руугаа ханддаг. Бусад спортын холбоодод тийм зүйл бараг үгүй. Уучлаарай, хариуцлагаа хүлээнэ гээд чимээгүй байдаг. Бөх, тамирчин шүүхдэх бол ганцхан Спортын арбитрын шүүхэд хандах л журамтай. Тэрнээс дүүргийн шүүх, бүр дээд шүүхээр шийдвэр гаргуулах нь өөрөө зөрчилтэй зүйл. Энэ маргааны нэг сэдэв болно. Ч.Санжаадамба, С.Мөнхбат аварга гээд допингид хатуу байр суурь баримталж байгаа бөхчүүдийн хэлсэн үгийг буруутгах ямарч үндэсгүй. Одоо л допингд хатуу байхгүй бол үндэсний бөх тун хүнд байдалд орно. Ийм байдалд оруулах гэж байгаа шийдвэр гаргагчдад бөхийн ирээдүй огт хамаагүй. Харин сүүлд нь бөхийн нэр хүнд унасаны бурууг бөхчүүд рүү, холбоо руу чихээд явцгаана. Тиймд энэ наадмаар допингийн зөрчил гаргасан бөхчүүдийг МҮБХ бүртгэхгүй.

 Шадар сайдаас допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн цол чимгийг хураах, тэдэнд унасан бөхчүүдэд цол олгох саналыг удаа дараа Х.Баттулга ерөнхийлөгчид тавьсан, үүнийг шийдсэнгүй энэ талаар таны бодол?

-Даншигийн наадам, Цэргийн наадам, Ардын наадам гээд ямарч төрийн үед наадам зохиогдож ирсэн. Тэр наадмуудад түрүүлж үзүүрлэж, шөвгөрч цол авсан бөхчүүдэд ард түмэн нь цол өгч байгаатай адил байж ирсэн. Холбоо цолоо өгөөд болоод л байсан. Одоо бол цолны асуудал, допингийн хяналт, хариуцлага зэргээ холбоо бүрэн хариуцаад явах нь зөв байгааг болж байгаа процесс бүрэн харуулж байна. Заавал одоогийнх шиг дарга сайд гарын үсэг зурж цол өгөх албагүй. Тэднийг цол олгох, хасах асуудлыг хэдэн жилээр хүлээж байна. Саяханыг болтол наадмыг Үндэсний спортын холбоод нь Биеийн тамир спортын хороо, газартай хамтраад зохион байгуулаад ирсэн. Одоо үүнийг төр өөр дээрээ татаж аваад хүндрүүлээд байгаа юм. Спорт ялангуяа үндэсний спортод төр хамааралтай болж, үүнийгээ дагаад төрөөс цол чимэг олгох, наадам зохион байгуулах зэрэг ажлуудад оролцохоо болих хэрэгтэй. Допингтой холбоотой олон зөрчил, асуудлуудыг Ерөнхийлөгч, Наадмын комисс, бөхийн салбар хороо шийдэхгүй эсвэл ялгавартай шийдээд бөхчүүд, бөх сонирхогчдын дунд маргаан үүсгээд байгаа юм. Үүний оргил цаг хугацаа нь энэ сүүлийн 2 жил боллоо. Тэгэхээр намраас батлах баяр наадмын хуулиа эрхэм их хурлын гишүүд маань сайтар бодож тунгаагаад наадмыг төр асар их зардлаар зохион байгуулдаггүй, төрийн тэргүүн цол олгодоггүй болгох хэрэгтэй байна. Наадмыг төсөв зардал багатай цомхон хийж болно. Үүнийг олон түмэн ч их хүсч, бас шүүмжилж байгаа. Их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд үндсэн ажил болох хуулиа батлах, улс орноо хөгжүүлэх гол ажлаа л хийх хэрэгтэй. МҮБХ наадмын санхүүжилтыг өөрсдөө бий болгоод, морь, сурны холбоотой хамтраад төрөөс ямарч санхүүжилт авахгүй, будлиан маргаангүй наадам зохион байгуулаад байх бүрэн боломжтой. Төрөөс наадам найрыг зохион байгуулна гэж элдэв хардлагад орж хөгөө чирэх хэрэггүй. Элдэв тусгай зөвшөөрлийг яам, агентлаг өгч хардлага, хүндрэл үүсгэдэг байсаныг болиулж мэргэжлийн холбоод руу нь зөвшөөрлийг өгсөн бэлээхэн туршлага нь байгаа да. Одоо энэ барилдаж байгаа залуучууд нэгнийгээ тэр ерөнхийлөгчийн, сайдын бөх, дүү гэх яриа хүртэл гаргаж завхарч байна.

  Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.

 -Баярлалаа. МҮБХ Маргаан будлиан үүсэхгүй наадам хийхийг зорьж л байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 14 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 16 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 16 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 16 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 22 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 22 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08