Г.Буянбат: Намайг ухаан алдсан, нас барсан гэх мэдээлэл гарсан гэдгийг дараа нь мэдсэн

Н.Мижидмаа
2021/06/26

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өчигдөр /2021.06.25/ болсон. Төв талбай дээр тангараг өргөх ёслолд зориулж, цэргийн хүрээний анги байгууллагууд ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан. 

Энэ үеэр тухайн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон алба хаагч ухаан алдаж унаж, нас барсан гэх мэдээллүүд цахим орчинд эрчимтэй түгээд байгаа билээ. Харин уг асуудлаар ХХЕГ-аас энэ мэдээллийг худал болохыг мэдэгдээд, ёслолын үеэр нэг ч алба хаагч амиа алдаагүй гэх анхааруулга мэдэгдлийг гаргаад байсан. 

Тэгвэл "ухаан алдсан", "амиа алдсан" гэгдээд буй ахлагч цолтой Г.Буянбатаас мэдээллийн eguur.mn сайт тодруулга авчээ.

Эгүүр сайтад өгсөн тодруулгадаа Алба хаагч Г.Буянбат : "Талбай дээр Ерөнхийлөгч гарч ирээгүй байтал төрөх өдрөө хүлээж буй эхнэр маань  утасдаж, "төрөх гээд байна, хайраа" гэж ярихад нь сандарсандаа утсаа газар унагасан. Утасны  батерей  салж унасан учир, доош суугаад утсаа бөөгнүүлж авсан. Дээшээ боссоны дараа Ерөнхийлөгч гарч ирээд үгээ хэлж, арга хэмжээ өндөрлөсөн. Ёслолын дараа эхнэр дээрээ очиж, Өргөө амаржих газарт эхнэрээ хүргэж өгөөд, эхнэр маань хөөрхөн хүү төрүүлж өгсөн.Одоо би эхнэртээ хоол, цай зөөгөөд явж байна. Намайг ухаан алдсан гэх мэдээллийг дараа нь сонссон.Миний таньдаг хүмүүс над руу залгаад, биеийн байдлыг асуухад л тийм мэдээлэл гарсан гэдгийг мэдсэн. Тухайн мэдээллийг хараад гайхсан" гэжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 14 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 16 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 16 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 16 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 22 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 22 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08