НЭМГ: Хоёр сартай нярайд давтан шинжилгээ хийхэд сөрөг гарсан, охины гэр бүлийнхэн бүгд халдвартай байсан

Н.Мижидмаа
2021/06/27

Хоёр сартай нярай халдварын улмаас амиа алдсан мэдээллийн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ.

НЭМГ: "ХУД-ийн наймдугаар хороонд 2021 оны зургадугаар сарын 25-ны өглөө харамсалтай тохиолдол боллоо. Ц.С нь дөрөвдүгээр сарын 19-ны өдөр өргөө амаржих газарт төрсөн. Тухайн үед ээж нь ихэс ховхролтой байсан учир кесарь хагалгаагаар төрж, дутуу төрөлттэй байсан. Айлын дөрөв дэхь охин хүүхэд байсан. Ам бүл зургуулаа бөгөөд, аавынх нь тухайд ганцаараа Хятад вакцин хийлгэсэн. Бусад нь хийлгээгүй байсан. Энэ сарын 25-ны өдөр Түргэн тусламжийн төвд хүүхэд амьсгалахгүй байна гэх дуудлага ирсэн. Очиход хүүхэд амьсгалахгүй, ил харагдах шарх сорвигүй, хөшилтийн байдалтай нас барсан байсан. Хүүхдийн ээж нь энэ сарын 10-нд коронавирусээр батлагдсан. Нярайд давтан шинжилгээ хийхэд хоёр удаа сөрөг гарсан. Ингээд  22-нд нярайн ээж амьсгаадах, халуурах ийм шинж тэмдэг илэрсэн учраас эмнэлэгт хэвтүүлэхээр Ачтан эмнэлэгт хүргэхэд, тухайн эмнэлэгт хөхүүл хүүхдийг авахгүй гээд буцаасан. Сэргээн засах клиник гэр бүлээр нь эмчлэх боломжтой гэсэн. Харин тухайн гэр бүлийн тухайд бид хөнгөн учраас гэртээ байя, эхнэрийг маань эмнэлэгт хэвтүүл гэсэн. Ингээд эхнэрийг нь ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн. Тэрнээс хойш энэ сарын 21-нд ӨЭМТ-өөс нярайг очиж үзсэн байдаг.  ӨЭМТ-өөс үзэхэд хүүхдийн бие хэвийн байсан. Тухайн өдрөө түргэвчилсэн шинжилгээгээр хариу нь сөрөг гарсан.Мөн 24-ны өдөр ӨЭМТ-өөс халдвартай хүмүүст эм тараахад, хүүхэд маань эгчийнхээ өвөр дээр тоглож инээгээд байж байсан. Нярай маань коронавирусын өвчтэй иргэний ойрын хавьтал. Хүүхдийн эндэгдэл гарахад эмгэг судлалын төвтэй хамтарч эмгэг судлалын шинжилгээ хийдэг. Энэ хүрээнд ХУД-ийн эмгэг судлалын төвд хандахад халдвартайн улмаас бид хүлээн авахгүй, ШШҮХ-д ханд гэдэг хариу  ирүүлсэн. ШШҮХ-д хандахад ковидтой учраас бид задланд орохгүй гэдэг хариу өгсөн. Ингээд нярайн цогцосыг Буян компанид хүлээлгэн өгсөн" гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 4 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 6 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 6 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22