Төрийн банк ТОП100 ААН-ээр дахин шалгарлаа


Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП-100 Аж Ахуйн Нэгж"-ийг өргөмжлөх арга хэмжээг цахимаар зохион байгуулж, МҮОНТВ-ээр  шууд дамжуулан үзүүллээ. 

Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж, улс орны эдийн засгийг дэмжигч хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэн дүгнэдэг энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад Төрийн Банк Арван Нэгдүгээр байрт шалгарлаа.

Төрийн банкны хувьд Монгол орон даяар 347 АТМ, 4099 картаар үйлчлэгч байгууллага, 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2 сая харилцагчиддаа банкны үйлчилгээг эрсдэлгүй, найдвартай хүргэж, 2020 онд нийт активын хэмжээгээ 3.5 их наяд төгрөгт хүргэж, өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад үзүүлэлтээрээ, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуурыг  ханган, нийт 30.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.

Бид КОВИД19 цар тахлын үед харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг эрсдэлгүй найдвартай хүргэн, халамж, тэтгэврийг тасалдалгүй олгож, цахим шилжилтийг түргэсгэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллаа.

Бидэнд итгэл үзүүлэн, хамтран ажилладаг эрхэм харилцагчид болон хамтран ажиллагч түншүүд та бүхэндээ баярлалаа.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 3 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 5 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 7 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 7 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22