Монголын төрийн далбааны өдөрт зориулан зургаадугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 40 минутад Ховд аймгийн Ард аюушын талбайгаас гүйлтээ эхэлсэн Э.Даваажамц нь 30 дахь хоногтоо Төв аймгийн нутагт гүйж байна. Тэрбээр төрийн далбааны өдөрт зориулж Улаанбаатар хотын төв талбайд барианд орох байсан ч халдварын улмаас Төрийн далбааны өдөр цуцлагдсан. Э.Даваажамцын тухайд төрийн далбааны өдөр цуцлагдсан учраас баруун аймгаа зүүн аймагтайгаа холбох зорилго өвөртлөн Дорнод аймаг хүртэл гүйлтээ үргэлжлүүлэхээр төлөвлөөд байна. Түүний хувьд Монголын уртын гүйлтын дээд амжилтыг эвдэх зорилготой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна