ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр: Орон нутагт нэвтрэхдээ 0-17 насны хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг тохиолдол гарч байна. Мөн урт хугацааны амралттай холбоотойгоор хөл хөдөлгөөн ихсэх магадлалтай байгаа учраас хүүхдүүдээс шинжилгээ авахаар болсон. Шинжилгээ авч байгаа нь тухайн гэр бүлийг хамгаалж байгаа юм. Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ачаалал өндөр байна. Аймгуудад эрчимт эмчилгээний эмч, мэргэжилтүүдийн хүрэлцээ муу. Зарим аймагт эрчимт эмчилгээний хоёрхон эмч 24 цагаар ээлжилж, зогсоо зайгүй ээлжлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна