Тог тасарсантай холбоотойгоор Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй утсаар холбогдож тодруулга авлаа. Тэрбээр мэдээлэхдээ “Дундголын орчимд байдаг шугам сүлжээнд гэмтэл гарч тог тасарсан байна. Замбараагүй газар олголтоос үүдэж цахилгааны гэмтэл гарсан нь урьдчилсан байдлаар тогтоосон. Эхнээсээ засварлаад тог залгаж байгаа бөгөөд нэг цаг 30 орчим минутын дараагаас хэвийн байдалд шилжинэ” гэв.
Гэмтэл гарсан шалтгаан нь 110 кВ-ын шугам дээр сендвич унасан байна.
Тун удахгүй салбарын яамнаас мэдээлэл хийх аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна