Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн
албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 518 дуудлага мэдээлэл
хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 316 дуудлага мэдээлэл
бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт 2 хүн
гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 4 хүн
амь хохирсон байна.
Тодруулбал, хоёр хоногийн дотор таван иргэний амь зам тээврийн ослын улмаас эндээд байгаа юм.
Жолооч та бүхэн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө тээврийн хэрэгслээ тойрч харах, орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж, гэрлээ шилжүүлж явахыг анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна