Ар гэрийнхэн: ЗХЖШ-аас маргааш өглөө нисдэг тэрэг явуулж дөрвөн хүнийг хайхаар боллоо

Н.Мижидмаа
2021/07/21

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон Эрээн гол гэдэг газарт самарт явсан 33-58 насны гурван эмэгтэй, нэг эрэгтэй алга болоод 18 хонож байна. Тухайн газарт машин, морь явах боломжгүй, нисдэг тэрэг нисгэх боломжтой юм байна.Ар гэрийнхэн нь ОБЕГ, ЦЕГ-т хандахад нисдэг тэрэг нь нэг цагийн гурван сая төгрөгийн өртөгтэй гэх шалтгаанаар хайлт хийхгүй, дараа ир гэдэг тайлбарыг хэлдэг байна. Ар гэрийнхэн нь мөнгө нийлүүлж хувийн нисдэг тэргээр таван удаагийн нислэг хийлгээд ч олдоогүй байна .Харин ОБЕГ-аас “гурван хүний багтаамжтай жижиг нисдэг тэрэг нэг цаг нисгэхэд 4,5 сая төгрөг, том буюу найман хүний багтаамжтай нисдэг тэрэг нь хамгийн багадаа 16 сая төгрөг гэх тайлбарыг хэлдэг талаар ар гэрийнхэн нь хэлж байна. Жижиг нисдэг тэрэг дөрвөн цаг хөлслөхөд ойролцоогоор 20 гаруй сая төгрөг шаардлагатай учир сайхан сэтгэлт иргэдээсээ ар гэрийнхэн нь тусламж хүсээд байгаа юм. Тэгвэл зариг.мн сайтаар өчигдөр /2021.07.20/ оройн 21:20 минутад цацагдсан шууд
дамжуулалтаас хойш өнөөдөр /2021.07.21/ 15 цаг хүртэлх хугацаанд  9 сая 622 мянган 658 төгрөг цуглаад байна. ЗХЖШ-аас гаргаж буй нисдэг тэрэгний зардлыг ар гэр нь хариуцах учраас ийнхүү хандив цуглуулаад байгаа юм.

Тодруулбал өнөөдөр Заригийн сурвалжилга үр дүнд хүрч ЦЕГ-аас ОБЕГ-т дөрвөн иргэнийг хайхад агаарын буюу онгоцоор дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьснаар ОБЕГ-аас ЗХЖШ-ын 303 дугаар ангиас нисдэг тэрэг гаргаж, хайлтыг хийхээр болсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 11 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 13 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 14 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 14 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 19 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 19 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08