“Токио-2020” олимпын наадамд жүдо бөхийн -73 кг-ын жинд зодоглож буй ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Цогтбаатар Африк тивийн төлөөлөл Гвиней улсын бөхтэй барилдан цэвэр ялснаар дараагийн шатанд шалгарсан. Тэгвэл тэрбээр 1/8 шигшээд Монакогийн Седрик Бесситэй учраа таарч 3:23 минутад цэвэр яллаа. Ингэснээр манай бөх В хэсгийн аваргын төлөө Косовогийн Акил Гжаковатай тун удахгүй барилдах юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна