Саейд Моллайд гурван сая төгрөг, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт хоёр сая төгрөг сар бүр олгоно

Н.Мижидмаа
2021/07/29

Токио-2020 олимпоос Саейд Моллай мөнгөн медаль хүртсэн. Харин  М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар олимпийн наадмаас хүрэл медаль хүртээд байна.

2012 оны наймдугаар сард гарсан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тэдэнд сар бүр урамшуулал олгоно. Тодруулбал олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Саейд Моллайд сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал олгоно. Харин Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт хоёр сая төгрөгийн урамшууллыг сар бүр олгох юм.

Уг зарлигаар олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальт байр эзэлсэн Монгол Улсын иргэнд сар бүр урамшуулал олгохоор тусгасан. Үүнд:

  • Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
  • Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
  • Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн.

Зарлигийн дагуу тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 35 минутын өмнө
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо 2 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан байна 3 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 18 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 18 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 19 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 20 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 21 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 21 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 21 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 21 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 22 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 22 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 23 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 23 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна Өчигдөр
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ Өчигдөр
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр