ЭЦА: Хандгайтын аманд ойн сав газар хашаалсан “Ориент инвестмэнт пропертиз” ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Н.Мижидмаа
2021/09/01

СБД-ийн 19-р хороо Хандгайтын ойн бүсэд газрыг сүйтгэж, 20 гаруй барилгын суурь цутгасан байгааг бид мэдээлсэн. Манай мэдээллийн мөрөөр тухайн газарт Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн байгаль орчны газраас очиж ажилласан.

Эх сурвалжийн мэдээллээр "Хандгайт велла” гэх хотхон барихаар энэ оны гуравдугаар сарын 23-нд үйл ажиллагаа эхлүүлж, барилгын ажил явуулж байсныг тус ойн ангийн байцаагч н.Хүрэлсүх нь ойн бүсийг сүйтгэж байна гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэж таван сая төгрөгийн торгууль ногдуулж байжээ. Харин тус газарт зөвшөөрөл авсан гэх байдлаар байгаль орчныг сүйтгэж ажлаа үргэлжлүүлсээр байсан талаар Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлж байна.

Бид энэ асуудлаар СБД-ийн Газар зохион байгуулалтын албанаас тодруулахад "Хандгайтын ойн бүсэд 2012 оны 04 сард 2,8 га газрыг ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар “Ориент инвестмент пропертиз ХХК”-д тухайн үеийн СБД-ийн засаг дарга буюу одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайн захирамжаар зөвшөөрөл олгож байжээ. Газраа “ой хамгаалах” зориулалтаар авчихаад тухайн оныхоо 11 сард “зуслан”-гийн зориулалт болгон өөрчлөх, хугацааг  нь сунгах хүсэлт явуулахад мөн л Б.Баярмагнай гарын үсгээ зуржээ. Энэ онд СБД-ийн газар зохион байгуулалтын албанд 2,8 га газраа 34 хүний нэр дээр шилжүүлэх хүсэлт оруулаад түдгэлзсэн хариу өгсөн талаар Газар зохион байгуулалтын албанаас мэдээлж байна. Тус 34 хүний нэрс дунд Гомбосүрэнгийн Гансүх, Дашзэвэгийн Оюунжаргалт гэх мэтчилэн иргэдийн нэрс байгаа юм.

Экологийн цагдаагийн албанаас “Ориент инвестмент пропертиз ХХК”-д Эрүүгийн хэрэг нээн ажиллаж байгаа талаар мэдээллээ.
 




 Бид энэхүү газарт олгогдсон компанийн зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хэрхэн хийхийг үргэлжлүүлэн сурвалжилсаар байх болно.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 10 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 12 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 13 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 13 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 18 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 18 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08