Дархан: ЭЕШ-нд өндөр амжилт үзүүлсэн төгсөгчид, багш нарт талархал илэрхийллээ

Н.Мижидмаа
2021/09/01

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал 2021 оны ЭЕШ-нд өндөр амжилт гаргасан төгсөгчид, багш нарт талархал илэрхийлж Засаг даргын нэрэмжит тэтгэлэг, мөнгөн шагнал гардууллаа.Дархан

ЭЕШ-нд 800 оноо авч, мөн бусад судлагдахуунаар 700-аас дээш оноо авсан Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн төгсөгч О.Азбилэг, 19-р сургуулийн төгсөгч М.Мишээлт нарыг ТОП төгсөгчөөр өргөмжлөн их дээд сургуульд сурах хугацаанд 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг буюу жил бүр 3 сая төгрөгийн ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТЭТГЭЛЭГИЙГ олгох шийдвэр гаргав.

Тухайн судлагдахуунаар 800 оноо авсан Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Б.Мэндцацрал, Э.Марал Дархан-Эмпати сургуулийн Б.Маргад-Эрдэнэ, 11-р сургуулийн Э.Нарансолонго нарт 4 жилийн хугацаанд жил бүр 2 сая төгрөгийн ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТЭТГЭЛЭГИЙГ олгох шийдвэр гаргав.

ЭЕШ-нд 2 судлагдахуун дээр 700-аас дээш оноо авсан Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн төгсөгч У. Баасандорж, Б.Хүслэн, 16-р сургуулийн төгсөгч А.Амаржаргал, ХААИС-ийн ахлах сургуулийн төгсөгч Т.Хулан, ШУТИС-ийн ахлах сургуулийн төгсөгч М.Монголжин, Монгол-Оюу сургуулийн төгсөгч Э.Цэлмэг, Дархан-Эмпати сургуулийн төгсөгч Г. Жаргалмаа нарт мөн ЭЕШ-нд 1 судлагдахуунаар 750-аас дээш оноо авсан Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн С.Баярцэцэг, О.Сарангуа, ХААИС ахлах сургуулийн төгсөгч А.Хонгорзул, 15-р сургуулийн төгсөгч Д.Лхагвадулам, 14-р сургуулийн төгсөгч Э.Хишигжаргал, Дархан Эмпати сургуулийн төгсөгч Г.Ариундалай, ШУТИС-ийн ахлах сургуулийн төгсөгч А.Төгөлдөрбуян нарт тус бүр 500 мянган төгрөгийн Засаг даргын нэрэмжит шагнал олгов.

ЭЕШ-нд шавь нар нь 800 оноо авсан Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн багш Н. Нямсүрэн, Д.Амарсайхан, Т.Ариунаа, Дархан эмпати сургуулийн багш М. Пүрэвсүрэн, 19 дүгээр сургуулийн багш Б.Вансарнай нарт тус бүр 500 мянган төгрөгийн шагнал гардуулав.

Эрдэм ухааны охь дэлгэрэх болтугай!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 10 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 12 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 13 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 13 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 18 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 18 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08