Хүний наймааны хэрэгтэн найзаа даргаар томилсон Б.Ариун-Эрдэнэ тайлбар өгөхөөс татгалзлаа

Н.Мижидмаа
2021/09/02

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нь тус аймгийн нөөцийн газрын даргаар Г.Батдэлгэрийг томилжээ. Г.Батдэлгэр нь Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэтэй дотны найзууд гэх мэдээлэл бий. Тэгвэл тус аймгийн Нөөцийн даргаар ажилладаг Г.Батдэлгэр нь хүний наймааны хэрэг  болон бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан хэргээр ял сонсож байжээ. 

Тодруулбал, Г.Батдэлгэр нь давтан үйлдлээр хүнийг хил давуулан худалдаалсан, мөн бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан хэргээр шүүхээс түүний 150  мянган төгрөгийг хурааж, таван жил зургаан сарын хорих ялыг сонсож байсан нэгэн. Г.Батдэлгэр нь бусадтай үгсэн хуйвалдаж Сингапур, Малайз, Макао зэрэг улсууд руу охид эмэгтэйчүүдийг "өндөр цалинтай  ажилд зуучилна" гэж хуурч мэхлэн, хил давуулан биеийг нь үнэлүүлэхээр бусдад худалдаалж байсан нь шүүхээр тогтоогдож байжээ.


Бид хүний наймаа, биеэ үнэлэлт зохион байгуулсан нь шүүхээр тогтоогдож 5,6 жилийн ял сонсож байсан иргэнийг ямар шалтгаанаар нөөцийн газрын даргаар томилсон асуудлаар Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнээс утсаар тодруулах гэсэн боловч "Хуралтай байна" хэмээн утсаа салгав.

Шүүхээс ноцтой хэргээр ял сонсож байсан иргэн төрийн албанд найзын холбоогоор даргын албан тушаалд томилогдсон гэх асуудал нь анхаарал татаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 10 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 12 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 13 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 13 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 18 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 18 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08