Засаг дарга Х.Болормаа Хандгайтын газрыг цуцлах "ЗАХИРАМЖ"-аа гацаав

Н.Мижидмаа
2021/09/03

СБД-ийн 19-р хороо Хандгайтын ойн бүсэд голын хажууд ургасан бургасыг  сүйтгэж, голын урсгалд сөргөөр нөлөөлсөн, мөн ногоон бүсийг сүйтгэсэн, голыг модтой нь хашаалж  20 гаруй барилгын суурь цутгасан байгааг долдугаар сарын 05-нд бид шууд дамжуулалтаар хүргэсэн байдаг.


Манай мэдээллийн мөрөөр тухайн газарт Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн байгаль орчны газраас очиж ажилласан.



Ойн бүсэд “Ориент инвестмент пропертиз ХХК” гэх компани барилгын ажил явуулж байсныг Экологийн цагдаагийн албанаас зогсоогоод байсан. Гэтэл наймдугаар сараас эхлэн тухайн компани барилгын ажлаа үргэлжлүүлж явуулсж байна гэх мэдээллийн дагуу бид нөхцөл байдлыг сурвалжилахаар очиход машин, техник хэрэгслээр ажлаа үргэлжлүүлж байсан юм.

Эх сурвалжийн мэдээллээр "Хандгайт велла” гэх хотхон барихаар энэ оны гуравдугаар сарын 23-нд үйл ажиллагаа эхлүүлж, барилгын ажил явуулж байсныг тус ойн ангийн байцаагч н.Хүрэлсүх нь ойн бүсийг сүйтгэж байна гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэж таван сая төгрөгийн торгууль ногдуулж байжээ. Харин тус газарт зөвш"Ориент Инвестмэнт Пропертиз ХХК" өөрөл авсан гэх байдлаар байгаль орчныг сүйтгэж ажлаа үргэлжлүүлсээр байсан талаар Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлж байв.

Бид энэ асуудлаар СБД-ийн Газар зохион байгуулалтын албанаас тодруулахад "Хандгайтын ойн бүсэд 2012 оны 04 сард 2,8 га газрыг ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар “Ориент инвестмент пропертиз ХХК”-д тухайн үеийн СБД-ийн засаг дарга буюу одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайн захирамжаар зөвшөөрөл олгож байжээ. Газраа “ой хамгаалах” зориулалтаар авчихаад тухайн оныхоо 11 сард “зуслан”-гийн зориулалт болгон өөрчлөх, хугацааг  нь сунгах хүсэлт явуулахад мөн л Б.Баярмагнай гарын үсгээ зуржээ.



Энэ онд СБД-ийн газар зохион байгуулалтын албанд 2,8 га газраа 34 хүний нэр дээр шилжүүлэх хүсэлт оруулаад түдгэлзсэн хариу өгсөн талаар Газар зохион байгуулалтын албанаас мэдээлж байна. Тус 34 хүний нэрс дунд Гомбосүрэнгийн Гансүх, Дашзэвэгийн Оюунжаргал гэх мэтчилэн иргэдийн нэрс байгаа юм.

Өнөөдрийн /2021.09.03/ байдлаар Экологийн цагдаагийн албанаас "Ориент Инвестмэнт Пропертиз ХХК"-д Эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа гэх мэдээллийг тус албаны Хүрээлэн буй орчны мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Ц.Насанбат мэдээллэв. Мөн СБД-ийн Засаг даргын захирамж гарчихвал Экологийн цагдаагийн албанаас тус газрыг битүүмжлэх боломж бүрдэх талаар ярьж байсан юм.

Харин Нийсэлийн мэргэжлийн хяналтын газраас тус газарт шалгалт хийсэн бөгөөд ойн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн гэж үзээд СБД-ийн засаг дарга Х.Болормаад долдугаар сарын 27-нд “Ориент инвестмент пропертиз ХХК”-ийн газар эзэмших эрхийн зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлжээ.

Гэвч хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байхад засаг дарга Х.Болормаа захирамжаа гаргахгүй, гацаасаар байна.
Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгч буй мэдээллээр тус газрын зөвшөөрлийг цуцлахад СБД-ийн Засаг дарга Х.Болормаагийн захирамж удааширалтай байгааг хэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 10 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 12 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 13 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 13 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 18 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 18 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08