“Ориент Инвестмэнт ХХК”-д хувь эзэмшдэг Д.Оюунжаргал нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг

Н.Мижидмаа
2021/09/07

Хандгайтын ойд мод, голыг хашаалж голын бургасыг тасдаж барилгын ажил эхлүүлж байсан "Ориент Инвестмэнт пропертиз" ХХК нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны байцаагчийн өгсөн мэдээллээр ойн тухай хуулийн 8.6 буюу "Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон, түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт нөхөн сэргээлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалдах баялагийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. " Мөн ойн тухай хуулийн 1.10-т буюу ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний газар болон ойн аж ахуй хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРИХ, АЛИВАА ОБЬЕКТ БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО гэх хуулийн заалтуудыг зөрчсөн. Иймээс тухайн газарт барилга байгууламж барихаар газар шорооны ажил явуулж байсан учраас холбогдох газар эзэмшигчийн гэрчилгээг цуцлах саналыг долдугаар сарын 27-нд СБД-ийн Засаг дарга Х.Болормаад албан бичгээр хүргүүлсэн талаар мэдээлсэн.

Тус газарт "Хандгайт вилла” гэх хотхон барихаар энэ оны гуравдугаар сарын 23-нд үйл ажиллагаа эхлүүлж, барилгын ажил явуулж эхэлсэн талаарх мэдээллийг тухайн газарт амьдардаг иргэд мэдээлж байгаа юм.

Бид энэ асуудлаар СБД-ийн Газар зохион байгуулалтын албанаас тодруулахад "Хандгайтын ойн бүсэд 2012 оны 04 сард 2,8 га газрыг ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар “Ориент инвестмент пропертиз ХХК”-д тухайн үеийн СБД-ийн засаг дарга буюу одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайн захирамжаар зөвшөөрөл олгож байжээ. Газраа “ой хамгаалах” зориулалтаар авчихаад тухайн оныхоо 11 сард “зуслан”-гийн зориулалт болгон өөрчлөх, хугацааг  нь сунгах хүсэлт явуулахад мөн л Б.Баярмагнай гарын үсгээ зурсан байгаа баримтыг хүргэсэн.
Энэ онд СБД-ийн газар зохион байгуулалтын албанд 2,8 га газраа 34 хүний нэр дээр шилжүүлэх хүсэлт оруулаад түдгэлзсэн хариу өгсөн талаар Газар зохион байгуулалтын албанаас мэдээлж байна. Тус 34 хүний нэрс дунд Гомбосүрэнгийн Гансүх, Дашзэвэгийн Оюунжаргал гэх мэтчилэн иргэдийн нэрс байгаа юм.

Тэгвэл Дашзэвэгийн Оюунжаргал нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд "Ориент инвестмент пропертиз ХХК”-д хувь эзэмшдэг. Мөн түүнтэй хамт Ваалюк гэх хуулийн этгээд хувь эзэмшдэг.



Мөн Гомбосүрэн овогтой Гансүх нь "Ориент Инвестмэнт пропертиз" гэх компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг гэж бүртгүүлжээ.
"Ориент Инвестмэнт пропертиз" ХХК-д хувь эзэмшигч Д.Оюунжаргал, гүйцэтгэх захирал Г.Гансүх нар нь гэр бүлийн эхнэр, нөхөр гэх мэдээлэл байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 10 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 12 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 13 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 13 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 18 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 18 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08