2021/09/20
USD 2,811

Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна

Н.Мичидмаа
2021/09/07

Коронавируст цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг 14 хоног хязгаарлах санал гаргасан. Хоёр тал тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн мягмар гарагаас эхлэн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг нүүрс тээврийн хөдөлгөөнд оролцуулж буй бөгөөд нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар /2021.09.02/ Гашуунсухайт, Замын-Үүд, Булган боомтоор нүүрс ачсан 320 орчим машин нэвтэрчээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар тогтоол шуурхай хэрэгжиж, Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил үндсэндээ дуусч байна. Чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орсноор нүүрсний экспорт өнөөгийн түвшнээс жилд 10 сая тонноор нэмэгдэх боломжтой гэсэн судалгаа гараад буй.

Эх сурвалж: www.mmhi.gov.mn



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.87
Амарзаяа гэдэг хүүхэнээс ахиухан юм авчээ дээ янз нь энэ зариг худлаа мэдээлэл тавиад
Хариулах
66.181.161.91
Битгий худлаа мэдээлэл тавиад бай.хаана нүүрс хэвийн яваад байнаа хятад жолооч нарт ажилаа алдах дээрээ тулаад байдал хэцүү хүнд байхад.
Хариулах
202.9.47.60
Нүүрс тээвэрлэх бөмбөлөгийн хуваарьт 2 бөмбөлөг 7 хоногт 2 удаа нүүрс тээвэрлэхээр график гарсан байгаа нь олон жолооч нарын бухимдалыг түрүүлж байна. 28 хоног тусгаарлагдчаад нэг ч тээвэр хийж чадаагүй олон жолооч хохирсоор л байна. Шудрага бус зүйл зөндөө л байна даа
Хариулах