Алтанбулагийн боомтоор нэвтэрч буй жолооч нараас 80 мянган төгрөг нэмэлтээр авдаг байдлыг болиулжээ

Н.Мижидмаа
2021/09/15

Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ “Алтанбулаг" чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой шийдлүүдийг хэрэгжүүлэхээр тогтлоо.

Алтанбулаг чөлөөт бүс нь 500 га талбайтайгаас өдгөө 10 га талбайд нь 20 гаруй аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж байна. Чөлөөт бүсийн бараа эргэлт 2019 онд 5,5 сая ам.доллар байсан бол өнгөрсөн онд 6,5 саяд хүрч өссөн тухай Алтанбулаг Чөлөөт бүсийн захирагч Ж.Амаржаргал танилцуулгадаа онцолсон.

Энд цахилгаан хангамжийн асуудал олон жилийн турш яригдаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн төвөөс 35 мВт-ын шугам татаж чөлөөт бүсийг дангаар хангах шаардлага тулгарч буйг Шадар сайд Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд танилцуулж шийдвэрлүүлэхээ илэрхийлэв.
Өдгөө Сэлэнгэ аймгаас Алтанбулаг сум руу татсан 35 мВт цахилгааны шугам нь орон нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангадаг учраас чөлөөт бүсийн цахилгаан хангамж дутагдалтай явж иржээ.

"Чөлөөт бүсийн Цахилгаан хангамжийг нэмэгдүүлснээр аж ахуй эрхлэгчид олноор очиж, төрөл бүрийн үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ тээвэр ложистикийн цогц үйл ажиллагаа хөгжих бүрэн боломжтой учраас Шадар сайдын хувьд энэ асуудалд онцгой анхаарна. Ази, Eвропыг холбосон стратегийн ач холбогдол бүхий чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд бүх талын оролцоо чухал. Төр засаг бодлогын хүрээнд хийх ажлаа хийгээд шийдээд явна. Аймаг орон нутаг, Чөлөөт бүсийн захиргаа ч бас өөрсдийн нөөц бололцоогоор хийх ажлуудаа хийх ёстой. Бүх зүйлийг төрөөс хараад суулгүй, шат шатны зохион байгуулалтаа сайжруулж ажилла" хэмээн Шадар сайд онцоллоо.

Мөн Алтанбулагийн боомтоор нэвтэрч буй автомашинуудыг давхар ариутгах нэрийдлээр жолооч нараас 80 мянган төгрөг нэмэлтээр авдаг явдлыг таслан зогсоохыг Чөлөөт бүсийн удирдлагуудад даалгаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон талаар Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 9 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 11 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 11 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 12 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 17 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 17 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08