Өнөөдөр /2021.09.25/ Петровис компани АИ-92 автобензинийг 2200 төгрөгөөр олгож байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбогдуулан бид гурван Шатахуун түгээх станцаас мэдээллийг шууд дамжуулан хүргэлээ. Тодруулбал, Петровис ШТС-ын үнийн самбарын мэдээлэл байхгүй, мөн борлуулалт хийгдэхгүй байв. Харин Шунхлай ШТС-ын үнийн мэдээлэлд үнэ нь нэмэгдээгүй хэвийн ч шатахуун дууссан гэх мэдээллийг өглөө.
Монсуль ШТС-ын тухайд үнэ нь хэвийн, шатахуун лимитгүй олгож байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна