АНУ-ын дипломатууд, тагнуулчид гадаадад ажиллах томилолтоос татгалзах болжээ

Н.Мижидмаа
2021/09/29

АНУ-ын ТТГ нь Серб улсад ажиллаж байсан нэгэн ажилтнаа яаралтай нутаг буцаах шаардлагатай болсон байна. Гэхдээ Америкийн тагнуул илчлэгдсэн учраас бус харин “Хавана хам шинж” гэж нэрлэгдсэн учир битүүлэг мэдрэлийн өвчний шинж тэмдэг илэрсэн учраас ийнхүү яаралтай нутаг буцаасан тухай “The Wall Street Journal” мэдээлжээ.

  Энэ болон бусад тохиолдлоос үүдээд Америкийн дипломатчид, тагнуулчдын эсрэг хийдэг дайралт сүүлийн үед эрс нэмэгдсэн гэсэн дүгнэлтийг холбогдох албаны хүмүүс хийж байгаа юм байна. “Хавана хам шинж”-ийн талаар Америкийн Засгийн газарт зөвлөгөө өгдөг Жоржтауны их сургуулийн мэдрэл судлалын профессор Жеймс Жордано нь сүүлийн 90 хоногийн хугацаанд энэ нууцлаг өвчний дайрлагын тоо олширсон гэж “The Wall Street Journal”-д ярьсан байна. Энэхүү хам шинж нь хүний эрүүл мэндэд бодитоор хор хүргэдэг гэдгийг эдгээр тохиолдлууд баталж өгсөн гэж профессор ярьсан байна.

  “Хавана хам шинж” нь хилийн чанадад ажилладаг Америкийн дипломатууд, тагнуулчдад илэрдэг гэж саяхныг хүртэл үзэж байсан юм. Гэтэл энэ дөрөвдүгээр сарын сүүлээр Майами дах төрийн албаны 60 гаруй ажилтанд “Хавана хам шинж” илэрсэн. Мөн энэ өвчний дайрлага нь Куба, Серб гэх мэт Засгийн газар нь АНУ-ын эсрэг байр суурьтай улс орнуудад ажиглагддаг гэж үзэж байтал хэдэн сарын өмнө Австрийн нийслэл Вена хотод ажиллаж байсан Америкийн дипломатуудаас илэрсэн. Ингэснээр “Хавана хам шинж” өвчний тархалтад ямар нэг хил хязгаар, улс орны онцлог огт хамаагүй болох нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч сонин хэвлэлээр энэ талаар янз бүрийн мэдээлэл тархаж байгаагаас болоод сүүлийн үед АНУ-ын дипломатчид, тагнуулчид хилийн чанадад ажиллах томилолтоос татгалзах болсон гэдгийг албаны хүмүүс онцолсон байна.

  Анх 2016 онд Кубын нийслэл Хавана дах Америкийн ЭСЯ-ын газрын ажилтнууд нь гэнэт дүлийрэх, дотор муухайрах, толгой нь хүчтэй өвдөх, тэнцвэрээ хадгалж чадахгүй болох гэх мэт шинж тэмдэг илэрч байгаа талаар олноороо гомдол мэдүүлж эхэлсний дараа судлаачид “Хавана синдром” гэгч мэдрэлийн нууцлаг өвчний тухай ярих болсон. Америкийн дипломатчид амьдардаг орон байрыг Кубын сөрөг тагнуулын албанаас нууцлаг төхөөрөмжийн ялгаруулдаг дуу авиагаар сэм дайралт хийж байж магадгүй гэсэн таамгийн дэвшүүлж байсан. Удалгүй мэдээллийн хэрэгслүүд энэ талаар янз бүрийн таамаг дэвшүүлж Кубын сөрөг тагнуулчид улиг домог болсон Оросын ГРУ-ийн ажилтнууд нууц төхөөрөмж ашиглаж байгаа эсвэл Хятадын нууц албаныхан төхөөрөмж туршсан гэх мэт дуулиантай таамгуудыг гарган дуулиан тарьж, олны анхаарлыг татах болсон юм.

  Тухайн үед “Associated Press” агентлаг Америкийн дипломатуудад “Хавана синдром”-ын шинж тэмдэг илрэхэд хүргэж байгаа нөгөө нууцлаг дуу авианы бичлэгийг олж авсан бөгөөд түүниг “самбарыг хумсаар маажихтай зэрэгцээд хүрэлзгэнийн гаргадаг өндөр давтамжтай дуу авиа сонсогдсон” гэж тодорхойлж байсан юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 7 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 9 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 9 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 9 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 14 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 14 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08