2022/01/19
USD 2,811

АТҮТ: Төлбөрөө төлсөн ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд бүртгүүлээгүй 138 дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулна

Н.Мичидмаа
2021/10/05

Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал, 2021 оны 02 сарын 15-ны өдрөөс 09 сарын 10 хүртэл хугацаанд зохион байгуулсан дуудлага худалдаанд ялагч болж төлбөрөө төлсөн боловч өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд зохих бүртгэл хийлгэж аваагүй 138 улсын дугаар байна. 

Дээрх дуудлага худалдааны ялагчид нь зохион байгуулагчтай байгуулсан Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээний 2.2-т заасан худалдан авагч нь энэхүү гэрээг байгуулснаас хойш 3 хоногийн дотор тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд бүртгүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн тул 138 дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулахаар болсон талаараа мэдэгджээ. 

Дуудлага худалдаагаар худалдан авсан улсын бүртгэлийн дугаарын төлбөрийг буцаан авах тохиолдолд Хүүхдийн төлөө санд хандах юм байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.5
зөв ганц шиидвэр гарчдээээ
Хариулах