Ц.Эрдэнэбаяр: Шатахууны хомсдол үүсэхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна

Н.Мижидмаа
2021/10/06

Шатахуун импортлогч зарим компани газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалт хийж, АИ-92 автобензиний хомстол үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн мэт ташаа мэдээлэл өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Үүний улмаас шатахуун түгээх станцуудад зохиомол хомсдол үүсч, иргэдийг бухимдуулж байна.

Газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн буй бөгөөд 9 дүгээр сарын 27-оос 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас нийт 11,704 тонн АИ-92 автобензин импортолсон. Мөн импортлогч компаниуд 10 дугаар сард ОХУ-аас нийт 54,880 тонн АИ-92 автобензин, БНХАУ-аас 12,700 тонн АИ-92, АИ-95 автобензин худалдан авах захиалга өгч баталгаажуулаад байгаа юм.
Захиалгын дагуу ОХУ, БНХАУ-аас импортолж буй АИ-92 автобензиний тээвэрлэлт, татан авалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу гүйцэтгэж, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулж буй. Тухайлбал, 10 дугаар 02-05-ны өдрүүдэд ОХУ-аас нийт 33 вагон 2,000 тонн АИ-92 автобензин ачигдсан бол 10 дугаар сарын 06 -10-ны өдрүүдэд ОХУ-аас 35 вагон, БНХАУ-аас 100 вагон нийт 5,000 тонн АИ-92 автобензин импортоор орж ирнэ. Цаашдаа манай улсын гол нийлүүлэгч ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн засварын ажил дуусч, үйл ажиллагаа жигдэрснээр өдөр бүр 2,400 тонн АИ-92 автобензин импортолно.

10 дугаар сард нийт ОХУ, БНХАУ-аас 57,600 тонн АИ-92 автобензин импорлтох буюу манай улсын ердийн хэрэглээний 45 хоногийн нөөц бүрдэх юм.
БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Сүхбаатар, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Улаанбаатар төмөр зам, “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг авч, шуурхай ажиллаж байна.

Шатахууны импорт, хангамж хэвийн түвшинд хүрч, есдүгээр сард үүссэн АИ-92 автобензиний нөөцийн бууралтыг нөхөж, улмаар нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд шатахууны тасалдал, хомстол үүсэх нөхцөл байдалд хүрээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 7 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 9 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 9 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 9 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 14 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 14 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08