ЗТХ-ийн сайд Л.Халтар Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг зогсоох болсныг монгол жолооч нар эсэргүүцэв

Н.Мижидмаа
13 цагийн өмнө

 Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлт явуулахгүй гэсэн Зам тээврийн сайд Л.Халтар сайдын шийдвэрийг Монгол тээвэрчид, тээвэрчдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд эсэргүүцэж байна. Тус чиглэлийн авто энэ сарын 20-ноос эхлэн зогсоох юм байна. Түүнчлэн өнөөдөр /2021.10.11/ өглөөний 09 цагаас эхэлж, Тавантолгойн орд газраас Ханги-Мандал чиглэлийн шороон зам, Хулд, Мааньт чиглэлийн хатуу хучилттай замын нүүрс тээвэрлэлтийг  зогсоожээ.

Цогтцэций-Чойр чиглэлийн шороон замаар Монгол компани, Монгол тээвэрчид нүүрсний экспортын тээвэрлэлт хийхийн тулд өөрсдөө мөнгө гаргаж замаа засаж тээвэрлэлтээ хийж байсан ч ЗТХ-ийн сайд Л.Халтар сайд замыг нь хаасанд  Монгол тээвэрчид бухимдаж түүнийг огцрохыг шаардлаа. 

Тэд аравдугаар сарын 20-ны өдрөөс Цогтцэций-Чойр чиглэлийн замыг хаах шийдвэрээ өнөөдрийн дотор цуцал, хэрэв цуцлахгүй бол эксортын бүх чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг шийдвэр гаргах хүртэл  зогсоож, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдээд байна.

Жолооч нарын зүгээс "Л.Халтар сайд адилхан шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа Ханги, Хулд чиглэлийн Хятад компаниудын нүүрсний тээвэрлэлтийг зогсоогоогүй мөртлөө Чойр чиглэлийн шороон замыг яагаад ад үзэх болов. Ханги чиглэлийн шороон замын тээвэр Монголын төмөр замын барьсан, төрийн, төсвийн хөрөнгөөр барьсан замаар хятад компанийн тээвэр хэвийн явсаар байна. Хулд чиглэлийн нүүрс тээвэр Цогтцэцийгээс Хулд сум хүртэл зорчигч тээврийн хатуу хучилтта замаар яваад Хулд сумаас шороон замаар Чойр хүрдэг бас л төрийн, төсвийн мөнгөөр барьсан замаар ч хятад компанийн хятад жолоочтой, хятад компани тээвэр хийж байна. Харин Цогтцэций-Чойр чиглэлийн замаар зөвхөн Монгол тээвэрчид, Монгол тээврийн компани өөрсдийн хөрөнгөөр зассан замаар нүүрс тээвэрлэдэг. Энгийн хүн ч ойлгох энэ ялгааг Л. Халтар сайд яагаад ойлгохгүй монголчуудаа, монгол тээвэрчид, монгол тээврийн компаниудаа хясан боогдуулах болов.  Шалтгаан нь тэр Хятадын дүрмээр тоглож эхэлсэн үү, хариултыг өөрөөс нь олно" хэмээн шаардлага тавиад байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 7 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 9 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 9 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 9 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 14 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 14 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08