Сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1348-аас коронавирусийн халдвар батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 835 нь Улаанбаатар хотод, 513 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 6,477 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас харамсалтайгаар 41-80 гаруй насны 14 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1377 болоод байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна