Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Шахмал түлшний барьцалдуулагчаас бусдыг дотоодоосоо үнэгүй авдаг. Шахмал түлшний асуудал дээр төр аваад явахгүй, яагаад төр оролцоод байдаг юм бэ гэдэг шүүмжлэл байдаг. Төр өөрөө энэ хоёр үйлдвэрийг барих хүртэл сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэх бизнемийн орон зай хувийн хэвшлийнхэнд байсан. Манай хувийн хэвшлийнхэн энэ хоёр үйлдвэрийг барьтал амжилттай ажиллаж чадаагүй. Дотоодын үйлдвэрээс барьцалдуулагч авахаар болсон ч дотоодын үйлдвэрүүд нийлүүлж чадахгүй байна. Одоо эргэж буцах асуудал огт байж болохгүй. Хатуухан хэлэхэд хувийн хэвшлийнхэн төрийн ажлыг гацаадаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна