2021/12/06
USD 2,811

Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

Н.Мичидмаа
2021/10/13

Засгийн газрын хуралдаан 2021 оны аравдугаар сарын 13-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны аравдугаар сарын 12-нд хийсэн цахим уулзалтын дүнг Засгийн газраар хэлэлцэж, уулзалтын мөрөөр БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахална. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа нар багтжээ.

Тус ажлын хэсгийн ажлын явц, үр дүнг сар тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо.

Төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар тохиролцоонд хүрчээ

Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилтэй огтлолцох цэгийг тогтоох тухай протоколыг энэ сард багтаан Хятадын талтай байгуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны зургадугаар сарын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс  удирдамж, чиглэлээр хангаж “Тавантолгой төмөрзам” ХХК БНХАУ-ын “Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци” компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийж, 2021 оны аравдугаар сарын 11-нд тохиролцоонд хүрчээ.

Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн III хуралдаан болно

Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн III хуралдаан энэ сарын 15-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

Тус зөвлөл нь Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц зэрэг тэргүүлэх салбарын хамтын ажиллагааг цогц байдлаар төлөвлөн хөгжүүлэх, эдгээр салбар дахь томоохон төслийг хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хамтын ажиллагааны механизм юм.

Хуралдаанаар Засгийн газраас БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх  сонирхолтой байгаа томоохон төслүүдийг танилцуулж, зарим төслийн хэрэгжилтийг идэвхжүүлэх талаар ярилцах юм. 

“Таван толгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэв

“Таван толгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэхээр тогтож, тус компанийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д үүрэг болголоо.

“Таван толгой түлш” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болсноор тус компанийн нэгдсэн санхүүгийн тайланд нэгтгэгдэх, оруулсан хөрөнгө оруулалтад хяналт тавих, өр төлбөрийн асуудлаар оновчтой менежмент хийх зэрэг давуу тал үүснэ гэж үзэж байна.  

“Таван толгой түлш” ХХК-ийн төрийн эзэмшлийн 49 хувьд ногдох төлөөллийн 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлнэ.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, явц, үр дүнгийн талаар танилцуулж ажиллахыг холбогдох хүмүүст даалгав.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарууд боловсруулах шаардлагатай гэв

“Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Энэ хүрээнд Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар тусгай зөвшөөрөл, худалдан авах ажиллагаа зэрэг төрөөс үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, оновчтой болгож, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэл, хөгжлийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгийн сэргэлтийг хурдасгахад чиглэгдсэн илүү таатай эрх зүйн орчин бүрдэхээс гадна Монгол Улсын төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна.

“Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо”-ны дэргэд төр, холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарууд боловсруулах шаардлагатай байгааг хуралдааны үеэр үүрэг болгожээ.

Товч мэдээ

·      Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний эрх шилжүүлэх болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөө гаргаж, ирэх оны төсвийн тухай хууль батлагдсан даруйд баталгаажуулж, холбогдох байгууллагад хүргүүлэн бэлтгэл ажлыг хангаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг үүрэг болголоо.

·      Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зохих журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.  

·      МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд тус компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг боломжит эх үүсвэрээс шийдвэрлэхийг Сангийн сайд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад даалгалаа.        

·      Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэхийг хуралдаанаас үүрэг болгосон байна.

·      Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

·      Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар танилцуулга хийв.

·      Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор 64 баримт бичгийг хүчингүй болголоо. Үүнтэй холбогдуулан салбар, орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлж байгаа бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээг энэ оны арванхоёрдугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.      

·      Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·      Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд одоо ашиглаж байгаа 52 нэгж талбараас эхний ээлжинд тус нийгэмлэгийн барилга, байгууламжийн байрлаж байгаа 49 нэгж талбарын газар ашиглах эрхийг 2021 оны аравдугаар сард багтаан баталгаажуулах асуудлыг шийдвэрлэхийг холбогдох сайд нарт болон Нийслэлийн Засаг даргад даалгав.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар


Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.18.113
Boloh ym uu tegii kkk
Хариулах
66.181.161.42
ed eron hytad elgtei ymaa
Хариулах
103.140.11.101
ЭНЭ ХЭДИЙН ХУРАЛДАХ НОХОД ХУЦАЛДАХ АДИЛ БӨЛГӨӨ
Хариулах
59.153.115.210
Байхгүйшд, муулаад байгаа хүмүүс өөрсдөө нэг өдөр төрийн ажил хийж үзээсэй.
Хариулах
150.129.143.100
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж сумьяабузар ажлын хэсэгт орж яанаа
Хариулах
66.181.161.11
Энэ мэдээлэл доор хуцач суухаар монгол түмэн өөрсдөө хог шаар болсон гэсэн юм яриад суухынхаа оронд та нар очоод цуг дэмжилдээ. Зүрээг мэддэг юм шиг шаадаг хэдэн хөдөөний халтарууд л хуцалцахын
Хариулах
203.91.115.49
Ажил мэддэг мэдлэг боловсролтой хүн Монголд алга болсон. Эд нар нь хараалгаад байдаг, толгой үнэхээр хүрэхгүй, гол нь сэтгэл байхгүй болсон. Ганцхан дарга нар ийм байгаа биш ард түмнээрээ мунхаг харанхуй, сэтгэлгүй хүн хог болсноо ойлгож ухаарах хэрэгтэй. Жаахан боловсрох цаг болсон доо, шинжлэх ухааныг хэт хаясны гай ийм байдаг юм.
Хариулах
203.91.115.49
Монголд шинжлэх ухаан алга болж, мэдлэг боловсрол устаж үгүй болсны гай алсдаа ингэж л илэрч байна даа. Хүмүүс ихэнхи нь ийм л явцуу эрх ашгаас өөр юм олж харахаа байсан. Ард түмэн нь бичиг үсэг ч тайлагдаагүй эртний байдал руугаа эргэн орж мунхаг залгасан ийм л нийгэм оршиж байхад бид хэнээс шударга ёс, ариун явдал нэхэх вэ дээ. Монгол хэл аажим устаж үгүй болж байгааг цахим комментоос тодорхой л харагдаж байгаа шүү дээ. Удахгүй колони орон болох нь тодорхой, Хятадын харьяат л болох байх даа хөөрхий.
Хариулах
64.119.24.20
Нүүрсийг цэвэр бизнес хүмүүс биш намчид зардаг..олсон орлогод нь хяналт байхгүй....м онголчууд хяналтаа тавьж сур
Хариулах
202.126.90.150
Манай данхан толгойт тараана даа зүгээр. Өчигдөр Хятадын сайдтай яриад л өнөөдөр замынүүд таг. Удахгүй хамаг юмны үнэ өсөөд шаачихна.
Хариулах
103.10.22.136
hujaatai hamtrahgvi bol bolohgvi bnu sdakuud. ene gvzeenvvd vhej dald orosoi
Хариулах
124.158.69.132
Yu shiidsen yum be dandaa neg onol yrij bxiin toriin maluudaa
Хариулах
66.181.161.53
Халтар сайд чинь ажил хийх чадваргүй хүн ажлаас нь халаад ажлаа мэддэг чадвартай хүн томилооч
Хариулах