"Шинжилгээ нь эерэг гарч, Гэрэгэ системд бүртгэгдсэн тохиолдолд цэрэгт татахгүй"

Н.Мижидмаа
2021/10/18

 Цэрэг татлагын зохион байгуулалт, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулах, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлаар Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга мэдээлэл өглөө. 

Нийслэлийн хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд цэрэг татлагын ажиллагаа зохион байгуулна. Цар тахалтай холбоотойгоор нарийн олон төлөвлөгөө гарган УОК-ын гаргасан зөвлөмжийн хүрээнд  зохион байгуулахаар ажиллаж байна. Цэрэг татлагын байрыг тусгай байдлаар тоноглосон

КОВИД-19 халдвартай холбоотойгоор тухайн иргэн Өрхийн эрүүл мэндийн төв эсвэл шинжилгээний цэг дээр очиж өгсөн шинжилгээ нь "эерэг" гэдэг нь батлагдаад, gerege.mn системд бүртгэгдсэн тохиолдолд цэргийн албанд татахгүй" гэлээ.


Энэ үеэр  сэтгүүлчид түүнээс Цэргийн алба хаахаар явсан залуус зодуулах, амь насаараа хохирох тохиолдол гардаг. Үүнд хэрхэн анхаарч байна вэ гэдгийг тодрууллаа. 

 Тэрбээр "Зодоонтой холбоотой асуудлууд 2021 оны хавар давтагдсан.Үүнд Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга тушаал заавраа гаргаад тодорхой ажлын хэсэг гарч ажилласан. Тийм асуудал дахин давтагдахгүй байх тал дээр бид анхаарч байна. Зодоон цохионтой холбоотой асуудлыг хуулийн байгууллага шийдээд явж байгаа" гэсэн тайлбарыг өглөө. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 6 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 8 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 8 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 8 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 13 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 13 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08