Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2,153 тохиолдол бүртгэгдсэн бол 6,586 хүн эдгэжээ. Мөн харамсалтайгаар халдварын улмаас 17 иргэн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1518 болж байна. Өчигдрийн тухайд мөн коронавирусийн халдварын улмаас 18 иргэн эндсэн. Манай улс хоёр өдрийн дотор 35 иргэнээ коронавируст цар тахлаар алдаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна