Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсон. Охиныг алга болсон даруйд цагдаагийн байгууллагаас эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Мөн БНХАУ-ын эрээн хотын цагдаагийн газартай хамтарч эрлийн үйл ажиллагааг хилийн цаана явуулсан ч охиныг хил давуулсан ул мөр байхгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байдаг.
Одоогийн байдлаар Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа хэдий ч хэргийн сэжүүр болохуйц мэдээлэл олдоогүй гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Охины ээж хүүхдээ байнга зүүдэлж, охин нь бумбайсан хацартай, өндөр цагаан охин болчихсон байна гэж зүүдэнд нь оржээ.
Сэтгэгдэл (15)