ЕБС-ийн багш, сурагчдийг үзлэгт хамруулахад сүрьеэтэй байж болзошгүй 29 тохиолдол бүртгэгджээ

Н.Мижидмаа
2021/10/25

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэх, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү компанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм.

Эрт илрүүлэгийн үзлэгт эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн сурагч хамрагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1100 сурагч, 62 багш, ажилтнууд хамрагдаад байна.

Урьдчилан сэргийлэх зорилготой сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгийн үр дүнд сүрьеэтэй байж болзошгүй 29 тохиолдлыг илрүүлж,  сорил тавих, баталгаажуулах шинжилгээг давхар хийж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хяналтанд оруулсан байна. Түүнчлэн энэ үеэр Коронавируст халдварын дараах шинж тэмдгийн илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Arslan.mn

Энэ талаар “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын тэргүүн, Клиникийн Профессор М.Тунсаг “ СХД-ийн ЕБС-иудад сүрьеэ болон ковидын дараах шинж тэмдэг илрүүлэх үзлэгийг амжилттай зохион байгуулж байна.  Эрт илрүүлэг үзлэгт 6-12 ангийн сурагчдыг хамруулж байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй сурагчдыг үзэлэгт хамруулсан.  Цаашид ч гэсэн бид  ЕБС-иудын сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт анхаарах хэрэгтэй. Учир нь өсвөр насны хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулж, эмчлэх нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодит алхам юм. СХД-ийн хувьд хүн ам, өвчлөл олонтой, алслагдмал байршилтай учир эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор бид энэ удаагийн эрт илрүүлэх үзлэгийг хийж байна. Үзлэгийн дараа эмч нарын нэгдсэн дүгнэлт хийгдэнэ. Мөн өнөөдөр сэжигтэй гэсэн тохиолдлуудад СХД-ийн сүрьеэгийн диспансераас сорил тавьж, баталгаажуулах шинжилгээнд хамрууллаа. Энэ дашрамд хамтран ажиллаж буй ЕБС-иудын захиргаа, хамт олон, СХД-ийн сүрьеэгийн диспансер болон сүрьеэгийн эмч н.Загиржав, н.Энхбаяр, М.Тунгалаг болон  рентген техникч, ахлах дэслэгч н.Буянбат нарт талархсанаа илэрхийлье. Мөн явуулын дижитал рентген зөөврийн аппаратаар туслалцаа үзүүлэн ажилласан ШШГЕГ-ын харьяа Хорих 429-р ангийн удирдлага, хамт олонд мөн талархсанаа илэрхийлье” гэлээ.

Arslan.mn

Сүрьеэгийн эмч Ц.Загиржав “Сургуулиудад дижитал рентген аппаратын тусламжтайгаар сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэг хийж ажиллалаа. Энэ үеэр сүрьеэтэй байж болзошгүй гэж сонгон авсан хүүхдүүдэд сорил тавьж, шаардлагатай шинжилгээнүүдийг хийж байна. Шинжилгээний хариу гарсны дараа хийгдэх эмчилгээнүүдийг дүүргийн диспансертай хамтран хийхээр ажиллаж байна. Эрт илрүүлэх үзлэг хийснээр хүүхдийг сүрьеэгийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд эрт илрүүлж, оношилох, эмчлэх, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.” гэв.

Энэхүү сүрьеэгийн эрт илрүүлэх, хавьтлын шинжилгээ хийх үйл ажиллагааг цаашид  нийслэлийн хэмжээнд Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулах талаар ЭМЯ-наас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 5 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 6 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 7 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 7 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 12 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 12 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08