Л.Энх-Амгалан: Сурагч охин хүчирхийлэлд өртөж байгааг мэдсээр байж арга хэмжээ аваагүй багш нарт багаар нь хариуцлага тооцох ёстой

Н.Мижидмаа
2021/11/05

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: "Хүчирхийлэл"-ийн золиос болсон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ын 12 дугаар ангийн сурагч, талийгаач охины ар гэрийнхэнд салбарын сайдын болон эцэг хүний хувьд гүн эмгэнэл илэрхийлье. 

БШУ-ын яам хүүхэд бүрийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй байлгах үүрэгтэй учраас энэ хэрэг манай яамтай ч холбоотой. 2018 оноос хойш ЕБС, СӨБ-д сурч байгаа хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн боловч үр дүнгүй байгаа нь энэ хэрэг явдлаар харагдаж байна. 

Багш, сурган хүмүүжүүлэгч нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлын төлөө төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хүн амины ноцтой хэрэг гарахгүй байсан. Талийгаач охин өөрийгөө хүчирхийлэлд байгаа гэдгийг ангийн багш, сургуулийн удирдлагуудад мэдэгдэж байсан тухай мэдээлэл авсан. Гэтэл сургуулийн удирдлагууд талийгаачийг хүчирхийлэлд байгааг мэдсээр байж арга хэмжээ авч чадаагүйд харамсаж, эмзэглэж байна.

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд сургах, эрсдэлээс бие биеэ хамгаалах дадал, хэвшил суулгаагүй. Багш нар зөвхөн хичээл заах үүрэгтэй биш. Багш хүн тэр дундаа дотуур байрын багш бол хүүхдүүдийн сурч мэдэх орчин, эрүүл мэнд, амь насыг бүрэн хамгаалах үүрэгтэй. 

Одоогийн хууль, тогтоомжийн хүрээнд надад шууд хариуцлага тооцох эрх байхгүй ч Өвөрхангай аймгийн Боловсролын газар, сургуулийн удирдлага, анги даасан багш, байрын багшид багаар нь хариуцлага тооцох ёстой гэсэн хатуу байр сууринаасаа буцахгүй.  

Сургуулийн захирал, эрхлэгчийг аймаг, сумын Засаг дарга томилдог гажуудсан тогтолцоог сольж, боловсролын салбарыг улстөрөөс салгах ёстой гэдгийг энэ хэрэг харууллаа. Өнөөдөр улсын хэмжээнд 548 дотуур байранд 32,576  сурагч амьдардаг. Эдгээр дотуур байрын багш, сургуулийн захирал, эцэг эхчүүд, хүүхдийн хүлээх гурвалсан үүргийг тодорхой болгож, эцэг эхчүүдийн зөвлөлийг байгуулж, хөндлөнгийн хүчтэй хяналтыг бий болгоё. 

Багшийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцдэг, хариуцлага тооцдог ил тод тогтолцоог бий болгоё. Сургуулийн байрын багш, анги даасан багш, захирал, нийгмийн ажилтнуудад хариуцлага, ёс зүйн шалгуур тавьж өгье. Энэ жилээс эхлүүлсэн сургуулийн сэтгэл зүйч бэлтгэх хөтөлбөрөө өргөжүүлж, сургууль бүрт сэтгэл зүйчтэй болгох ажлыг илүү хурдтай, эрчимжүүлэн ажиллах болно. 

Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг баталгаажуулах нь Монгол төрийн үүрэг. Гэм буруутай бүх хүн хариуцлага хүлээх ёстой !

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 3 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 5 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 6 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 6 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 11 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 11 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08